НҮБ-ын индэр дээрээс Монгол Улсыг сайшаав

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар чуулган Швейцарийн Женев хотноо болж байна. Энэ үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар болон Хүний эрхийн Дээд комиссарын ажлын тайланг хэлэлцэх хурлаар НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелет Монгол Улсын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай багц хууль боловсруулан батлах санаачилга гаргасан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд урам зориг өгсөн чухал алхам боллоо. Монгол Улсын парламент өнгөрсөн сард “Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хууль баталж, иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгох эрх зүйн орчин бүрдүүлснийг талархан сайшааж байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Хатагтай Мишель Бачелет тайлангаа танилцуулах үеэрээ АНУ, Балба, Бангладеш, БНХАУ, Боливи, Бурунди, Гвиней, Ирак, Казахстан, Нигери, ОХУ, Өмнөд Судан, Пакистан, Польш, Саудын Араб, Сири, Турк, Туркменистан, Энэтхэг зэрэг улс орнууд, Палестиний эзлэгдсэн газар нутгийн хүний эрхийн нөхцөл байдлыг хөндөж ярьжээ.

Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zaa(98.253.30.34) 2020 оны 03 сарын 02

Zorigii hereg geed baahan hun eruuden shuugeed shorond hiichihsen bgaa biz dee.

0  |  0
Зочин(64.119.23.224) 2020 оны 03 сарын 02

Хуний эрхийн Ундэсний комиссын тухай хууль аль 2001 онд батлагдаад Хуний эрхийн ундэсний комисс гэж Ховд, Завханы хумуусээр л бурддэг байгууллага байсаар байгаа шуу дээ

2  |  0
зочин(182.160.38.247) 2020 оны 03 сарын 03

эрүүдэн шүүлт явуулсан ээбээ НҮБ-ийн төлөөлөгч болох гээд л хошгируулаад яваад байгаа юм биш үү Арай НҮБ ийм хулгайч нараар төлөөлөгчөө болгох нь битгий хэл тухайн улсыг төлөөлж хурал цуглаандаа оруулмааргүй л баймаар юм НҮБ арай ийм хулгайч нарыг цуглуулдаг оромж биш л байх болтугай

3  |  0
Top