Коронавирусээс шалтгаалж Олимпын наадмыг цуцалж болзошгүй

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн Дик Паунд ирэх зун гэхэд коронавирус хяналтад орохгүй бол Олимпын наадам цуцлагдаж магадгүй тухай мэдэгджээ.

“Халдвар тархаж буй энэ хүнд хэцүү цагт хүмүүс Токиог зорих уу гэдэг асуудал эргэлзээтэй болж ирлээ. Хэрэв ямар нэгэн байдлаар коронвирусийн халдвар буурахгүй бол олимпын наадмыг цуцалж болно. Хяналтад ороогүй тохиолдолд олимпын хотхонд байрлах тамирчид өндөр эрсдэлд орно” гэж Олон улсын олимпын хорооны гишүүн Дик Паунд ярьжээ.

Япон улсад 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш яг нэг сарын хугацаанд 189 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн амиа алдаад байна.

Ялангуяа хоёрдугаар сарын 18-наас хойш халдварын тархалт улам эрчимжиж байгаа билээ.

Эх сурвалж: Guardian

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.162) 2020 оны 02 сарын 27

Davaajargal bandi sumoog olimpiin xutulburt orvol olimpiin avarga bolno gej bodson bx

0  |  0
зочин(103.212.116.116) 2020 оны 02 сарын 27

5-ангийн цахим хичээлийг econtent.edu.mn д яагаад оруулахаа больчихов оо. etv бас facebook-ийн live хийж байснаа 25-наас хойш больчихлоо. Каблын тв-гүй хүүхдүүд хаанаас үзэх вэ? Зөвхөн хичээл үзэхийн төлөө кабелийн тв тавиулах ёстой юу?

0  |  0
Батхүү(202.9.46.190) 2020 оны 02 сарын 27

Энэ нэг ха ха гэсэн тэнэг чинь солиотой л байхдаа ийм л байж болдоггүй ем шүү

1  |  0
zoshinoos(64.119.24.96) 2020 оны 02 сарын 27

Stustlaagvi baisan sh ter naadamd hen oshih yam vhlee ersen amitan oshino

0  |  0
haha(182.160.39.109) 2020 оны 02 сарын 27

haha hakuho budaa kk, olympod oroh gej japan irgen bolson, muruudul n budaa kk, burhan urvagchiig gesgeej bna

0  |  3
Top