Утсаар холбогдон зөвлөгөө авч, долоон сартай хүүхдэд амжилттай мэс засал хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчтэй гар утсаар холбогдон долоон сартай хүүхдэд мэс засал амжилттай хийжээ.

Тодруулбал, 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр бүдүүн болон нарийн гэдэс нь үхжиж, цоорсон эмгэгтэй долоон сартай эрэгтэй хүүхдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслийн эмч, тасгийн эрхлэгч Л.Ганбаяртай холбогдон зөвлөгөө авч, мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс засал хийсэн багт Мэс заслын эмч Д.Эрдэнэбаатар, Г.Төгсбаяр, Мэдээгүйжүүлгийн эмч Д.Нэргүй, Мэс заслын сувилагч Г.Оюунгэрэл Д.Уянга, Мэдээгүйжүүлгийн сувилагч Н.Ганчулуун, Мэс заслын туслах сувилагч Г.Отгонбаяр, Ээлжийн сувилагч Т.Нарангэрэл нар ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top