Украинд Уханиас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс рүү чулуу нүүлгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Хятад улсаас Украины болон гаднын хэд хэдэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хууль хүчнийхэн, иргэдийн хоорондын мөргөлдөөнөөр өндөрлөжээ.

Украины Полтав мужийн оршин суугчид тосгонд нь Хятадаас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг байрлуулахыг эсэргүүцэж, тэдний сууж явсан автобус руу чулуу нүүлгэжээ.

Украины эрх баригчид энэ үйлдлийг буруутгаж, украинчуудын “саар тал”-ыг харууллаа гэж шүүмжилжээ. Украины Дотоод хэргийн яам өнгөрсөн лхагва гарагт Ухань хот руу тусгай онгоц илгээж, Украины 48, гаднын 27 иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан юм.

Тэднийг онгоцонд суухаас нь өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулсан бөгөөд энэ үеэр Украины гурван иргэн өндөр халуунтай байсан тул онгоцонд оруулаагүй байна. Хожим нь Украины эрх баригчид эдгээр иргэний халуурсан шалтгаан нь шинэ төрлийн коронавирустэй холбоогүй болохыг мэдээлж байжээ. Ингээд бусад украинчууд болон Израиль, Норвег, Казахстан, Черногор, Аргентин, Панам, Коста Рика, Доминикан, Эквадор, Испанийн иргэд Украин руу хөөрчээ. Замдаа тусгай онгоц Алма-Аты хотод Казахстаны иргэний буулгасан байна.


  • Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 76716 хүрснээс эх газрын Хятадад 75465 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд 2247 хүн нас барснаас Хятад улсад 2236 хүн амиа алджээ. Нийт эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 18438 болж нэмэгдсэн байна. 
     
  • Одоогоор, Хятад улсад 54965 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 11633 хүний биеийн байдал хүнд байна. Сүүлийн нэг хоногийн дотор 889 шинэ тохиолдол бүртгэгдэж, 3109 хүн эмнэлгээс гарч, 118 хүн нас баржээ. Түүнчлэн 5206 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд 120.3 мянган хүн эмнэлгийн хяналтад байна.
     
  • Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины эмнэл зүйн туршилт дөрөвдүгээр сарын сүүлээс нааш эхлэхгүй гэж БНХАУ-ын шинжлэх ухаан, технологийн орлогч сайд Сюй Наньпин мэдээлжээ. Хятад улсад бүтээгдэж буй зарим төрлийн вакцинуудыг амьтан дээр туршиж эхэлсэн байна. COVID-19 нь шинэ өвчлөл тул вакцин гаргаж авах явцад тодорхойгүй хүчин зүйлс олон гарч ирдэг гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны орлогч дарга Зэн Исинь мэдээлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусийн эсрэг хоёр төрлийн эмийн бэлдмэлийн туршилтын үр дүн гурван долоо хоногийн дараа гарна гэж мэдээлжээ.
     
  • Эх газрын Хятадын хилээс гадна шинэ төрлийн халдварын нийт 1076 тохиолдол 26 улс оронд бүртгэгдээд байна гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ. Эдгээр өвчтөнүүдийн долоо нь нас барсан байна. Талаас илүү тохиолдол нь Японы Ёкохама хотын боомтод карантилагдсан “Diamond Princess” усан онгоц дээр бүртгэгджээ.
     
  • Ираны Кум хотод шинэ төрлийн коронавирусийн улмаас хоёр хүн нас барсантай холбогдуулан Кувейтийн иргэний агаарын тээврийн “Kuwait Airways” Иран руу үйлдэх нислэгээ пүрэв гарагаас эхлэн түр зогсоожээ. Иран улсын Кум, Эрак хотуудад халдварын таван тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь нас барсан.
     




​​​​​​​

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(192.82.68.175) 2020 оны 02 сарын 21

Зөв шүү дээ хогийн хар хятадаас ирж байхад маш зөв шүү.

0  |  0
Аагий(202.21.108.2) 2020 оны 02 сарын 21

Бандеруудын хувьд чулуу шидэх нь бас гайгүйдээ орох биз дээ

0  |  0
Top