АНУ Туркт зенитийн пуужингийн систем нийлүүлж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Вашингтон Анкарад зенитийн пуужингийн систем “Patriot”-ыг нийлүүлж магадгүй талаар мэдэгдлээ. “Patriot”-ыг нийлүүлж магадгүй болсон шалтгаан нь Сирийн Идлиб мужид нөхцөл байдал хурцадсантай холбоотой аж.

“US News” мэдээлэхдээ Турк, Америкийн хооронд хэлэлцээ явагдаж байгаа гэнэ. Тэгвэл ОХУ-ын Гадаад хэргийн яам Туркийн цэргийнхэн Сирийн Идлиб дэх эсэргүү дайчдыг дэмжсэнээр мөргөлдөөн улам хурцадмал байдалд хүрнэ гэж үзэж байгаа юм.

Террористууд Сирийн армийнхан руу дайрсны дараа Оросын цэргийн хүчин тэдний техник рүү цохилт хийжээ. ОХУ Туркт хандан мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд эсэргүү дайчдын үйлдлийг дэмжихгүй байж, тэдэнд зэвсэг өгөхөө зогсоохыг уриалсан байна.

Европын холбооны орнууд үүний дараа талуудыг Сирийн Идлиб мужид энх тайвныг сахиж, нэн даруй гал зогсоохыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.73.228) 2020 оны 02 сарын 22

Энх тайван мөнхнаран ээжээ

0  |  0
Top