СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15-р гудамжинд өчигдөр /2020.02.20/ иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж, бага насны хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай осол гарчээ.

Галын дуудлагын дагуу аймгийн Гал түймэр унтраах, аврах XVI ангийн алба хаагчид очиж, 40 минут ажиллаж, унтраасан байна. Гал түймэрт нэг настай, эмэгтэй С, дөрвөн настай, эмэгтэй У нар өртөж, нас баржээ.

 Хүүхдүүдийн цогцсыг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Галын шалтгааныг тогтоохоор аймгийн Цагдаагийн газар ажиллаж байна.

Бага насны хүүхдүүдээ гэртээ асран хамгаалах хүнтэй үлдээх, тэдний аюулгүй байдалд анхаарал тавихыг Онцгой байдал болон Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top