“Буянт-Ухаа 1” хороололд 24 настай эмэгтэй амиа хорлохыг завджээ

2020 оны 02 сарын 19

Нийслэлийн Хан-Уул дүүргийн XVI хороо, “Буянт-Ухаа 1” хорооллын байрнаас өнөөдөр /2020.02.19/ өглөө 24 настай эмэгтэй унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.

““Буянт-Ухаа 1” хороололын 720 дугаар байрны найман давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна” гэсэн дуудлагыг 05:14 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж, Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн А-тай ярилцаж, эмэгтэйг тагтнаас буулгажээ.

Түүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Цэдэвт хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оргил(139.5.216.101) 2020 оны 02 сарын 20

Кккк жүжиг шиг юм аа. Үхэх гээгүй байлгүй дээ. Онцгойгийнхныг ирэхийг хүлээж нтр ккккк. Худлаа сенсаци дэгдээж юугаа хнэ вэ

0  |  0
BODI(202.179.25.246) 2020 оны 02 сарын 19

UG NI ZADGAI BAIGALAARAA BAISAN NI SAIHAN BAISAN YUM,NALAIHAD ZUNDUU SAIHAN GAZAR BAISAAR BAITAL

0  |  0
Top