“Хүннү вилла”-д 15 настай охин амиа хорлохыг завджээ

2020 оны 04 сарын 14

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд 15 настай, Э охин амиа хорлож болзошгүй байдалтай байхад нь онцгой байдлын албан хаагчид авран хамгаалсан байна.

“Гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү” гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас өчигдөр 18:14 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Хүсэлтийн дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиж, хаалгыг онгойлгон охиныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 14

yamar shaltgaanaar gedgiig ni togtooh heregteidee ezeg eh ni yamar hymyys baina, setgel sanaanii daramt naiz nohdiin daramt geed olon um baigaadaa

0  |  0
Top