Шинэ коронавирусийн дэгдэлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа.
ДЭМБ-аас манай улсыг вирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаатай холбогдуулан орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
Болзошгүй эрсдэлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж, 2:30 цагт нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангажээ.
ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)
ЭМЯ-ны сайд нь сайн ажиллаж байна.СӨХ болон ЕБС-ийн амралтыг сунгах ажил нь юу болж байндаа.сайдыгаа дэмжиж байна шүү