АНУ маргааш Японы эрэгт зогссон онгоцноос иргэдээ авна

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 15

АНУ-аас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Японы Гадаад хэргийн яамтай олон хоног ярилцсаны эцэст “Diamond Princess” онгоц дээр байгаа иргэдээ маргааш авахаар болжээ.

Тансаг зэрэглэлийн дээрх хөлөг онгоцонд АНУ-ын 400 зорчигч байгаа юм. “Diamond Princess” хөлөг онгоц нэгдүгээр сарын 29-ны өдөр Японы Йокохама боомтод тулж ирэн зогссон билээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамны шийдвэрээр АНУ-ын Тревис нисэх хүчний баазаас тусгай үүргийн онгоц иргэдээ авчрах бөгөөд АНУ-ын Техас мужийн Лаклэндийн нисэх хүчний баазад тусгаарлах юм байна.

Эх сурвалж: WSJ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top