ДУНДГОВЬ: Газрын харилцаа,хот байгуулалтын газар тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 16

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, нийслэлийн дүүргүүдийн Газрын алба болон аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргатай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээг дүгнэх, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулах “Удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн”-ийг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөгөөний үеэр идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж 2019 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн байгууллага, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн, шилдэг газрын даамлыг шалгарууллаа. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь /дарга Э.Чагнаадорж/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тус байгууллагын даргатай байгуулсан 2019 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт, ажлын үр дүнгээрээ өмнөх оны амжилтаа бататгаж улсдаа дахин тэргүүн байр, “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй ухаалаг газрын харилцааны жил”-ийн хүрээнд газрын харилцааны салбарын мэдээллийн сангуудыг улсын хэмжээнд нэгтгэсэн “Geonet-Дундговь” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлснээрээ “Шилдэг ажил”-аар шалгарчээ.

Мөн Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Элбэгзаяа шилдэг ажилтнаар шалгарсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top