ДУНДГОВЬ: Залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

“Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсрол, соёл урлагийн газар, сургуулийн захирал, түүх-нийгмийн ухааны секцийн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Эрдмийн далай цогцолбор I сургууль, Говийн ирээдүй цогцолбор II сургууль, Хүмүүнлэг III сургууль, Цэгц билэг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай IV сургууль, Мандал сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид хамрагдав. Сургалт, сурталчилгааны хичээлээр Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, Эх оронч үзэл ба үндэсний бахархал, Эртний монгол цэрэг, ХХ зууны монгол цэрэг, XXI зууны монгол цэрэг энхийг дэмжих ажиллагааны тухай зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top