Ц.Жигдэн багшийн нэрэмжит тэмцээн энэ долоо хоногт болно

2019 оны 12 сарын 11

Ардын боловсролын тэргүүний ажилтан, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Ц.Жигдэн агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 12-14-нд Дархан-Уул аймгийн спорт хорооны зааланд болно. Энэхүү тэмцээнийг Дархан-Уул аймгийн дархан сумын ЗДТГ, Монголын Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир, спортын газар, Ц.Жигдэн багшийн шавь нар хамтран зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд оролцох тамирчид, багш, дасгалжуулагчид хөтөлбөртэй танилцана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top