Гишүүн Б.Батзориг нарыг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болж байгаа энэхүү шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Батзориг өмгөөлөгчийн хамт оролцож байна. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос гадна ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top