Өмгөөлөгч нь ирээгүйгээс УИХ-ын гишүүн Б.Батзоригийн шүүх хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 06

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.04.06/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тоглогдсон ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ.

Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадалгаа ирүүлсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг энэ сарын 22-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад Жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл олгосон хэрэгт буруутгагдсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үхдэлүүд(193.37.254.171) 2020 оны 04 сарын 06

МАН-ын хулгайч нарын нэг арга мэх шүүдээ.

0  |  0
Тлллл(64.119.27.15) 2020 оны 04 сарын 06

Энэ өмгөөлөгч нар эрүүл хүн байдымуу? Доромжилсон пизда нар

0  |  0
Top