Гахайн мялзан гарсан тул BIGBANG-ийн фэнүүдэд "хөл хорио" тогтоов

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

Өмнөд Солонгосын хөвгүүдийн алдарт BIGBANG хамтлагийн гишүүд ээлж дараалан цэргээс халагдсаар байна. T.O.P, G-Dragon хоёр саяхан армийн албаа дуусгаад гэртээ харьсан бол бас нэгэн гишүүн Сынри гэмт хэрэгт холбогдон, шүүхэд шалгагдаж байгаа.

Харин цэргийн албаа элдэв хэл амгүй хаасан Тэян, Дэсон хоёр энэ сард цэргээс халагдах юм.

“YG Entertainment” агентлагаас тус хоёр дуучны цэргээс халагдах талаар энэ сарын 4-нд мэдэгдэл хийлээ.
 

Мэдэгдэлд,

“Сайн байцгаана уу. “YG Entertainment” агентлаг мэндчилж байна. Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Тэян, Дэсон хоёр арваннэгдүгээр сарын 10-нд цэргээс халагдана. Тэд Кэнги мужийн Юнинд алба хаасан билээ. Цэргийн анги нь Африкийн гахайн мялзан өвчин гарсан бүс нутагт оршдог тул Цэргийн ангиас сэтгүүлчид, фэнүүдийг дуучдын халагдах өдөр хүрэлцэн ирэхгүй байхыг хүсэж байна. Энд ямар ч арга хэмжээ болохгүй. Гахайн мялзан өвчнөөс гадна цэргийн ангийн дэргэд машины зогсоолын газар хязгаарлалттай, зай талбай байхгүй. Тэян, Дэсон хоёрын фэнүүдийг хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top