ФОТО: Юрий Шатунов 50 нас хүрэх ёстой байлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

ОХУ-ын Ласковый май хамтлаг, гоцлол дуучин Юрий Шатуновын уран бүтээл 1980-аад оны сүүл, 1990-өөд оны эхэн үеийн Оросын поп хөгжмийн нэгэн гоц үзэгдэл байлаа.

Алдар хүндийн оргилд байх үедээ тус хамтлаг өдөрт найман тоглолт хийдэг байжээ.

Юрий Шатунов хамтлагаасаа гараад Германд амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан.

Хамтлагийн продюсер Андрей Разинтай зохиогчийн эрхийн асуудлаар олон жил шүүхдэлцэж, 2022 оны зургаадугаар сард шүүх дээр ялалт байгуулсан.

Харамсалтай нь ялалтаасаа хэдхэн хоногийн дараа Юрий нас барсан. Түүний зүрх гэнэт зогссон юм.

Өнөөдөр тэр 50 нас хүрч байх ёстой байлаа.

Төрсөн өдрийг нь тохиолдуулан, түүнд хөшөө босгосон юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top