БНХАУ цахимаар цахилгаан тамхи худалдахыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

Цахим дэлгүүрүүдээр цахилгаан тамхи худалдах эрэлт дэлхийд хамгийн их байдаг БНХАУ цахим дэлгүүрээр цахилгаан тамхи худалдахыг албан ёсоор хориглолоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд хортой гэх хэд, хэдэн дүгнэлт гарсны дараа БНХАУ-ын Засаг захиргаа худалдахыг хориглосон байна. Хэрэв энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд их хэмжээний торгууль тавьж, нэг хүртэл жилээр саатуулах аж.

Одоогоор цахимаар бус дэлгүүрээр зарахыг хориглоогүй байгаа ч ирэх жилийн эхний улиралд багтан цахилгаан тамхи худалдахыг албан ёсоор хориглож болзошгүй байна. БНХАУ-аас гадна Азийн ихэнх улс, төв европын хэд, хэдэн улс цахилгаан тамхийг хориглоод байгаа юм. АНУ-ын 20 гаруй муж цахилгаан тамхи худалдах, татахыг мөн хориглоод байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top