“Петро Матад”-ын хувьцааны ханш өслөө

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, Матадын талд хайгуулын лиценз эзэмшдэг “Петро Матад” компанийн хувьцаа эргээд өсөж эхэлжээ. Учир нь тус компанийн хайгуулын XX талбай буюу “Дэглий-1” цооногт хийсэн өрөмдлөгөөр газрын тосны илэрц олдсон нь ийнхүү хувьцаа өсөх үндсэн шалтгаан болжээ. Өнгөрсөн долоо хоногт 40 гаруй хувьд хүрч унаад байсан “Петро Матад”-ын хувьцаа Лондоны хөрөнгийн биржид нэгж ширхэг нь 4.8 пенс болж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нь 31.8 сая фунт стерлинг болжээ.

“Петро Матад” компани “Дэглий 1” талбайд энэ сарыг дуустал туршилтын хайгуул хийж байгаа юм. Өмнө нь хийсэн өрөмдлөгөөр үр ашгийн өгөөж нь маш доогуур гараад байсантай холбоотойгоор зарим хөрөнгө оруулагчид хэлцлээ хойшлуулсан билээ. Олон шинжээчид “Дэглий 1” талбайд хийх өрөмдлөгийн дүнг доогуур үнэлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top