Энэ онд хайгуулын 58 лиценз олгоод байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 19

Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурдсанаар 2019 оны эхний есөн сарын байдлаар хайгуулын 58 лиценз олгожээ. Энэ жил нийт 104 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах тооцоотой байгаа юм. Одоогоор сонгон шалгаруулалтад 152 компани оролцож, 63 нь шалгарч тэдэнд 58 хайгуулын лиценз олгожээ. Сонгон шалгаруулалтаас одоогийн байдлаар улсад 18.9 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ дүн 5.1 тэрбумаар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны наймдугаар сарын 22-ноос өнөөг хүртэл нийт 90 шахам хайгуулын лиценз олгож, тэдгээрээс 32.8 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ онд олгосон хайгуулын лицензээс талбайгаараа хамгийн том нь Говь-Алтай аймгийн “Шар хөтөл”-ийн орд, Баян-Өлгий аймгийн Бугат, Улаан духын орд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутагт орших Цагааны бүлэг орд зэрэг байгаа юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top