BLOOMBERG: Ерөнхийлөгч В.Путины найз Х.Баттулга

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 01

Bloomberg Businessweek “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш хоёр жил болохдоо ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дотнын анд болжээ” гэж онцлов. 
 


Bloomberg “Хэдийгээр ОХУ, Монгол улсууд эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажилладаггүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга В.Путинтэй харилцаагаа сайжруулахаар хичээж байна. Тэрбээр жилд хэд хэдэн удаа В.Путинтай уулздаг болжээ. Хоёр Ерөнхийлөгч сүүлийн удаа есдүгээр сард Монголын нийслэлд уулзсан. Энэ үеэр Монголын төрийн тэргүүнийг ирэх жил болох Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд урьсан байна. Энэхүү Ялалтын ойн баяр нь ОХУ-ын 2020 оны хамгийн том үйл явдал юм. Монголын урьд өмнөх Ерөнхийлөгч нар АНУ-тай харилцаа тогтоохыг эрмэлздэг байсан бол Х.Баттулга ОХУ-тай нягт хамтран ажиллах бодолтой байна. В.Путин, Х.Баттулга нар хоёулаа жирийн гэр бүлээс гаралтай, самбо, жүдо бөх барилддаг байсан нь тэдний нөхөрлөлийг улам бэхжүүлж байна” гэж бичжээ.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1000% зөв(202.55.188.43) 2019 оны 10 сарын 04

Зөв шийдэл \n

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 10 сарын 01

huzuuguidorj shig end tend tom uls tor yarij tenegtej yavahaar, putin shig mujik ertei saihan nohorloj mongoldoo hiin hooloi avaad irvel teren shig heregtei zuil alga,baruunii hogjil standartad hurye gevel baigaliin hiitei baih heregtei, ajil uils ur dun hardag battulga yoronhiilogch am figur-eer golloj ard ni hulhiddag gemtei huzuuguidorjoos ajil uils ni tenger gazar shig zuruutei

1  |  0
amjilt(185.39.141.57) 2019 оны 10 сарын 01

munhiin hursh ni deer baihoooo . 30 jil holiin amerik oitoj bn gej orilson lalaruud yu olj doloov???? .holiin amerik oirtoj bn gej orilson nevtrvvlegch altai . huviin tv tei bolj .. tvmnii tarhi ugaaj bylduuchlan sheveded elchin bolj . manangiin bugs dolooj .ohinoo mi ovogtiin tuslah bolgoj amjsan gavya yu ????

1  |  0
Top