Талибууд Москватай хэлэлцээ хийжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 15

Талибуудын төлөөлөгчид ОХУ-ын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Замир Кабуловтой уулзаж, Афганистан дахь энхийн үйл явцыг тойрсон сүүлийн үеийн байдлыг хэлэлцлээ гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Оросын тал АНУ, “Талибан” хөдөлгөөний хоорондын яриа хэлэлцээг сэргээх шаардлагатайг онцолсон бол талибуудын төлөөлөгчид АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Афганистаны нийслэл Кабул хотод болсон алан хядах ажиллагааны улмаас “Талибан” хөдөлгөөний удирдагчид болон Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганитай энэ сарын 8-нд хийх байсан уулзалтуудаа цуцалсан тухай жиргэж байсан. Тэрбээр мөн Афганистан дахь энх тайвны асуудлаарх яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан билээ.

Одоогоор АНУ-ын 13 мянган цэрэг Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш эхэлсэн 18 жил үргэлжилж байгаа Америкийн дайныг зогсоохыг зорьж байгаа билээ. Энэ сарын 28-нд Афганистанд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хүчирхийлэл улам бүр газар авч болзошгүй гэж ажиглагчид анхааруулж байна.

ОХУ-ын зүгээс энх тайвны яриа хэлэлцээг урагшлуулах тал дээр хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд энэ оны эхээр Москва хоёр ч удаа Афганистаны улс төрийн удирдагчидтай уулзалт хийгээд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.124) 2019 оны 09 сарын 16

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top