ОРХОН: Хүүхдийн спортын VI их наадмын ажлын хэсэг хуралдав

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 29

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын V их наадам 2015 онд спортын 42 төрлөөс 17 төрөлд нь аймаг, дүүргүүдээс шалгарсан 2000 орчим хүүхэд оролцож байсан билээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/777 дугаар тушаалаар 2019 онд  Хүүхдийн спортын VI наадмыг өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 9 дүгээр сарын 10-ны өдөр Буянт-Ухаа спортын цогцолборт нээлт нь болно. Хүүхдийн спортын 6 дугаар их наадамд Орхон аймгаа төлөөлөн оролцох хүүхэд багачуудыг орон нутгаасаа шалгаруулан, амжилттай оролцуулахаар аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Засаг даргын орлогч А.Түвшинжаргал томилогдон ажиллаж байна. Уг ажлын хэсэг Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг спортын холбоодын тэргүүнүүдээс бүрдсэн 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр томилогдсон. 

“Азийн хүүхдүүд 2020” спортын ОУ-ын Хүүхдийн спортын 7-р наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир спортын наадамд өргөнөөр хамруулах, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд хүүхдийн спортын их наадмын зорилго чиглэгдэж байна. Аймаг орон нутаг, нийслэлийн дүүргүүд шат шатанд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан шалгаруулснаар өвөл, зуны спортын төрлүүдээр тамирчдаа өрсөлдүүлнэ. Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалын өрөөнд аймгийн ЗДТГ-ын Ахмад настан, биеийн тамир, спортын асуудал хариуцсан ажилтан Д.Амарзаяа, аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан,  БТСГ-ын дарга М.Зулбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Есдүгээр сард нийслэл Улаанбаатарт болох уг тэмцээнд оролцох хүүхэд багачууд, болон багш, дасгалжуулагчдын хувцаслалтыг жигдлэх, оролцуулах санхүүжилтийн талаар энэ удаагийн хуралдаанаар ярилцлаа. 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 08 сарын 29

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top