Б.Орхонбаярт зориулсан мялаалга наадмын тов гарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Ардын Хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд үзүүрлэн Монгол Улсын арслан цолонд хүрч, наадамчин олноо баясгасан Б.Орхонбаярт зориулсан мялаалга наадам наймдугаар сарын 5-нд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулагдахаар болжээ. 

Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээний бөх. Залуу арслан Б.Орхонбаяр 21 насандаа Улсын начин, 22 настайдаа Улсын харцага цолыг тус тус хүртсэн бол 24 настайдаа Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэж, Улсын аварга цолтнуудын эгнээнд нэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gigi(139.5.216.184) 2022 оны 07 сарын 28

Arslan biz de

0  |  0
Зангараа(192.82.69.227) 2022 оны 07 сарын 27

Аварга цолтны эгнээнд орж ирлээ ч гэх шиг.

1  |  0
ббб(202.9.47.137) 2022 оны 07 сарын 27

найр наадмаа одоо болио сда . у

0  |  2
бөх(66.181.190.144) 2022 оны 07 сарын 28

өвөрхангайгаар цоллуулах хэрэгтэй. тэгвэл аварга болно

1  |  1
Top