Шинэ аварга Э.Оюунболдод таван өрөө байр бэлэглэлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 14

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс нь таван өрөө байр бэлэглэлээ. Өчигдөр тэрбээр түрүү бөхийн бай шагнал болох  “Nissan Patrol  Y62” автомашиныг гардан авсан. 

Шинэ аварга Э.Оюунболд  өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурийг давснаар Улсын наадамд хоёр дахь түрүүгээ авсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top