Аварга Э.Оюунболдод "Тоёота" цом, Nissan patrol Y62 автомашин гардуулна

Админ | Zindaa.mn
2019 оны 07 сарын 13

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол Улсын аварга Э.Оюунболдод өнөөдөр "Тоёота мотор корпораци", "Моннис" группээс амласан түрүү бөхийн бай шагналыг гардуулна. 

Тодруулбал, Э.Оюунболд аваргад "Тоёото мотор корпораци"-аас түрүү бөхөд зориулан бүтээсэн “ТОЁОТА ЦОМ” гардуулах бөгөөд уг цом нь Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур 4-н багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарди, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан, Монголд анхдагч гэдгээрээ онцлог хэмээж буй.  Харин Моннис группээс 239 сая төгрөгийн үнэ бүхий Nissan Patrol  Y62 автомашиныг Хотын удирдлагуудын хамт гардуулан өгөх юм байна.

Цом гардуулах ажиллагаа НЗДТГ-ын А зааланд 10.00 цагаас, автомашин гардуулах ажиллагаа 11.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд наадамчин олонд нээлттэй. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нуутгийн иргэн(112.72.11.121) 2019 оны 07 сарын 13

Баяр хүргэе Жинхэн эр бярын чадлыг үзүүлж түрүүлсэн залуу аврагыгаа шагнахаас яахав дэ

0  |  0
гомбо(66.181.176.194) 2019 оны 07 сарын 14

Оюунболд одоо гурван хуруу гозойлгон 300 сая төгрөг нэхэхээргүй л хөрөнгөлөг боллоо доо. Оюун ухааны эрдэмтэд эх орондоо юү бүтээдгийг харьцуулвал юү ч бүтээгээгүй зүгээр л нэг авлигачид ийм их эд зүйл өгөх ямар хэрэгтэй вэ

1  |  1
dash(68.226.67.57) 2019 оны 07 сарын 13

Nissan suv tei bas deer n xotiin udirdlaguudiig hamt belgend avaad XENTII ruu yvj dee

0  |  0
Top