Гадаадын жуулчдад зориулсан “Naadam night” тоглолт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Үндэсний их баяр наадмын эхний орой буюу өнөөдөр /2019.07.11/ гадаадын жуулчдад зориулсан “Naadam night” шоу тоглолт болох гэж байна. Монгол наадам үзэхээр ирсэн жуулчдад нээлт үзэх тасалбар хүрэлцдэггүй, тоглолт үзэж чадалгүй сэтгэл дундуур буцдаг асуудлыг шийдвэрлэхээр энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа.

“Naadam night” тоглолтын тасалбар 20-35 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Гадаадын жуулчдад зориулсан энэхүү арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан, санхүү хөрөнгийг нь шийджээ.

“Naadam night” тоглолтын гол онцлог нь Төв цэнгэлдэх хүрээлэн дэх наадмын нээлтийн хөтөлбөрийг англи хэлний тайлбартайгаар тоглож үзүүлэхээрээ ялгарна. Мөн хамтлаг, дуучид гаднын жуулчдад зориулсан үзүүлбэр сонгон, толилуулах юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top