Жастин Бибер эхнэрийнхээ төлөө тайзаа орхижээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

25 настай дуучин Жастин Бибер хэсэг хугацаанд шоу бизнесийг орхижээ. Тэрбээр урлагтаа хайртай ч одоо гэр бүл, эрүүл мэнд нь нэгдүгээрт тавигдаж байгааг хэлсэн байна.

Сэтгэлзүйн байдлаа хэвийн болгож, гэрлэлтээ хадгалж үлдэх, сайн аав болоход анхаарах хэрэгтэй байгаагаа Жастин Бибер фэнүүддээ хандан учирлажээ. Тэрбээр хэзээ нэгэн цагт шинэ цомогтой эргэн ирж, эргээд урьдынх шигээ эрч хүчтэй, хөгжилтэй нэгэн болохоо амалсан байна.

Жастин саяхан хүнд сэтгэл гутралыг даван туулж байгаагаа ярьсан билээ. Тэрбээр сэтгэлзүйн курс эмчилгээнд явж байгаа аж. Эргэн хэвийн байдалдаа ороход нь түүнд эхнэр Хэйли нь маш их тусалж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.117.170) 2019 оны 10 сарын 17

Iimerhuu humuusiig mongold avchraad asramjiinbyumuu hog deer amidarch bgaa huuhduudiig haruulbal kurs emchilgeenees deer emchilgee bolnodoo

1  |  0
Top