Жастин Бибер Met Gala-д анх удаагаа эхнэртэйгээ хамт ирэв

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Канадын дуучин Жастин Бибер, Америкийн модель Хейли Бибер нар Met Gala-д анх удаагаа хамтдаа оролцлоо. Өмнө нь Бибер нэг удаа, Хейли таван удаа уг улаан хивсэн дээгүүр алхжээ.

Энэ сард тэдний хуримын гурван жилийн ой тохиож байгаа юм. Жастин Бибер “Стиль маань насаа дагаад өөрчлөгдөж байгаа. Одоо би гэр бүлтэй хүн. Бүх зүйл огт өөр болсон” хэмээн өмссөн хувцасныхаа талаар ярьсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top