Ой тогтоолтын аварга Б.Янжиндулам дэлхийн од Опра Уйфритэй өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 11

Монгол хүн оюун ухаанаараа дэлхийд гайхагдаж байгаагийн нэг жишээ бол Б.Янжиндулам юм. Тэрбээр дэлхийн интернетийн шилдгийн шилдэг шалгаруулах "The Webby Awards"-д нэр дэвшжээ. Тодруулбал, дэлхийн алдарт IKEA брэндийн нүүр царай болсон зар сурталчилгаа нь нэр дэвшсэн байна. Тус шалгаруулалтад хамгийн олон санал авсан нь түрүүлэх юм байна.

Авьяаслаг бүсгүй Б.Янжиндулам  нь дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон бөгөөд 14 орны хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн. Тэрбээр хамгийн сүүлд алдарт Steve Harvey-гийн шинэ шоунд оролцсон анхны Монгол хүнээр тодорч байжээ. Тус шоунд оролцохдоо өөрийнхөө ой тогтоолын тухай ярьж шоуны хөтлөгч болон үзэгчдийг гайхшруулж байсан удаатай. Мөн  Индонез улсад зохион байгуулагдсан ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 минутад 212 хүний нэр, нүүр тогтоосноор дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Дашрамд дурдахад тус шалгаруулалтад дэлхийн алдартай эмэгтэй Опра Уйнфри түүний өрсөлдөгчөөр нэр дэвшээд байгаа ажээ.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(66.181.160.95) 2018 оны 04 сарын 11

ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНА.ЭХ ОРНЫ НЭРЭЭ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВАА ДҮҮДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
zaluu(90.180.37.125) 2018 оны 04 сарын 11

Opra yuch bish uulzah huniiheen tuuhiig unshiz medelel zovlong togtooz tuugeer mongoner tor olson oodgui amitan tuuniig jlah huuhdiin togloom

0  |  0
Монгол хүү (180.149.78.99) 2018 оны 04 сарын 11

ҮНЭХЭЭР Л ГАЙГҮЙ ТОЛГОЙ ОЙ УХААН ШҮҮ, ГАЙХАМШИГТАЙ ЭНЭ МОНГОЛ ОХИНООРОО БАХАРХАЖ БАЙНА. ААВ ЭЭЖ НЬ ОЮУНЫ ГАЙГҮЙ УДАМТАЙ УЛСУУД БАЙСАН БАЙХАА... АМЖИЛТ ХҮСЬЕ. жишээ нь олон зуун хонийг нэг бүрчлэн зүсэлдэг ч гэх үү ...ямартаа ч МОНГОЛ ХҮН МОНГОЛ ОХИН шүү чи.

0  |  0
mongol(27.123.212.140) 2018 оны 04 сарын 11

Uuniig gaihamshig gehgui bol uur yug gaihamshig gehev.

0  |  0
Top