Райан Гослинг замаа алдсан уу

2017 оны 12 сарын 15

 Жүжигчин Райан Гослинг гэрийн халааттай, бохирдсон резинэн гуталтай гадаа явж байжээ. Уг зураг олон хүний анхаарлыг татаж байгаа аж. Гэхдээ энэ нь Райан өөртөө анхаарахаа больж, дампуурсан гэсэн үг биш юм. Саран дээр хөл тавьсан анхны хүн Нил Армстронгийн тухай киноны зураг авалт АНУ-д үргэлжилж байгаа аж. Нилийн дүрийг 37 настай жүжигчин Райан Гослинг бүтээж байгаа юм. Тэрбээр дүрийнхээ төлөө стил имижээ өөрчилж, цэргийн нисгэгч байсан Нил Армстронг болон хувирчээ. Кинонд яг юу гарах нь одоогоор тодорхойгүй байгаа талаар Холливудын сайтууд бичиж байна. Гэхдээ папарацчид зураг авалтын үеэр Райаны зургийг авч чадсан байна. Зургаас харахад Нилийн гэр түймэрт өртсөн хэсгийг авч байсан бололтой.

Киног алдарт Дэмьен Шазелл найруулж байгаа аж. Франц найруулагчийн бүтээл “Ла-Ла Лэнд” кино өнгөрсөн жил кино урлагийн хамаг шагналыг түүсэн гэхэд болно. Тэгвэл “Анхны хүн” нэртэй ээлжит бүтээл нь Нил Армстронгийн тухай юм. Киноны үйл явдал 1961-1969 онд өрнөх аж. Энэхүү уран бүтээлийн дэлхийн нээлт 2018 оны 11 дүгээр сард болох аж.

Райан Гослинг

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top