Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 13

09:00 цагт Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн нийт оролцогч талуудын хэлэлцүүлэг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Төв номын сангийн 6 давхрын 604 тоот хурлын танхимд болно. Утас: 70112689

11:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд болно.

11:40 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойг тохиолдуулан Их Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно

12:45 цагт “Зууны мэдээ” Үндэсний мэдээллийн төвд “Чингисийн эзэнт” Монгол нийгэмлэгээс Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

14:00 цагт Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктидын Ливингстоны арал дээр Болгарын олон улсын Антарктид судлалын 23 дугаар экспедицийн хамт олонтой хийсэн судалгааны үр дүнгийн талаар БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top