Аглуу балетчин болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19


Монголын хошин урлагийнхан дотроос өөрсдийн авьяас чадвараар онцгойрч ялгардаг хамтлаг бол яах аргагүй  “Х түц” продакш.  Сүүлийн үед хошин урлагийнхан киноны төрөл рүү хошуурч байгаа нь ч тэднийг тойрсонгүй. Саяхан олны хүртээл болсон “Болсон явдал”  киноны найруулагчаар ажилласан  МУГЖ Одончимгийг урлагийн мэдрэмжгүй гээд  чимхээд авсан хүмүүс ч бий. За тэгээд юм хийж байгаа хүмүүс л бусдаас шүүмж, магтаал сонсдог хойно доо.  Жүжигчин Аглуу дээрх кинонд  хөгшин эхнэртээ толгойгоо мэдүүлсэн  эр хүний дүрийг гайхалтай бүтээсэн. Аливаа зүйлд сайн хувирч чаддаг жүжигчин маань сүүлийн үед бид “Бид юу ч хийж чадна, балетчин болсон ч яадаг юм” хэмээн ярьж сууна. Тун удахгүй Аглуу балет бүжиглэн гарч ирвэл та бүхэн битгий гайхаарай.
Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top