С.Ламбаа сайд цадиггүй эмч нараа шог зургаар хүмүүжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18



Эмч, эмнэлгийн ажилтнуудын тухай таагүй мэдээ урьд нь хааяа нэг сонсогддог байлаа. Эмч нарын хариуцлагагүйн улмаас эрдэнэт хүний амь үрэгдэхэд хүн бүрийн дотор арзасхийгээд явчихдаг байв. Харин одоо өөр болжээ. Эмч нар бараг л хүн алж байх одонд төрсөн амьтад мэт улиг, дасал болчихсон байна. Өвчний хуурамч түүх бичээд эрүүл мэндийн даатгалын мөнгөнөөс хуссан хэргээр Чингэлтэй дүүргийн эмнэлгийн удирдлагууд шалгагдаж байгаа. Ийм луйврын үйлдэл нь зөвхөн тус дүүргийн эмнэлэгт ч болсон юм биш. Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг гээд цаашаа хөвөрч байна. Хуурамч эмийн зуд нүүрлэсэн, эмчийн буруугаас эрэмдэг зэрэмдэг болсон хэргүүдийг тоочвол тоймоо алдана. Саяхан нэгэн залуу хариуцлагагүй эмчээс болоод зовж шаналж яваагаа хэвлэл мэдээллийнхэнд учирлан нулимс унагаж сууна лээ. С.Ламбаа сайд харин юу бодож яваа нь нийтэд тодорхой бус байна. Гэхдээ ойрын эх сурвалжуудаас нь түүнийг нэгэн содон, сонин арга хэмжээ төлөвлөсөн тухай өгүүллээ. Юу вэ гэвэл, мань хүн тэдгээр сахилгагүй эмч, эмнэлэийн ажилтнуудынхаа талаар шог зураг зурж хүмүүст дэлгэн үзүүлнэ гэнэ. Залуу насаа шог зургийн ертөнцөд өнгөрүүлсэн унаган авьяас нь түүнийг хариуцлагагүй эмч нарынхаа өмнөөс албан тушаалаас хусагдах аюулаас өөрийгөө ийнхүү аварна хэмээн тооцоолсон ажээ. 

О.Баяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top