Зааны ясан эрэгт амь үрэгдэгсэд 3000 давжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Зааны ясан эрэг улс даяар олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдээд байгаа. Зөвхөн Дукуэ хотод гэхэд мянга гаруй хүн эрсдэж, шархадсан хүнийг тоолж барахаа больсон байна. AP мэдээлснээр улс даяар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 3000 мянга дөхсөн гэж байгаа ч тус улсын Засгийн газар үүнээс хоёр дахин бага хэмээн мэдэгджээ. Дукуэд НҮБ-ын мянга орчим энхийг сахиулагч байгаа ч нөхцөл байдлыг хяналтандаа авч хүчрэхгүй байгаа аж. Тус улсад үүсээд байгаа нийгмийн хямрал нь Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй юм. Санал хураалтын албан ёсны дүнгээр экс Ерөнхийлөгч Лоран Гбагбо ялагдаж, Алассан Уаттара ялсан аж. Гэтэл ялагдсан талынхан санал хураалтыг будлиантай болсон хэмээн үзэж, эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Эхлээд жагсаал цуглаан харьцангуй тайван өрнөсөн ч хэд хоногийн өмнөөс ширүүсч, мөргөлдөөн болон хувирсан юм. Мөн үймээнийг далимдуулж хулгай дээрэм хийж, хүний аминд халдах явдал олонтаа тохиолдож буй гэнэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл үүсээд буй үймээнд цэг тавихын тулд өчигөр Ерөнхийлөгч асан Лоран Гбагбогийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдсэн. Үүний дагуу түүнийг албан тушаалаа нэн даруй хүлээлгэн өгөхийг тушааж, ард түмнийг өдөөн турхирахаа зогсоохыг тушаажээ.
Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top