Д.Амарбаясгалан: Ирэх жил 1072 ширхэг хувьцаатай иргэн 400-500 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн өчигдрийн /2024-04-16/ дугаарт оролцлоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг хүртээж байгаа талаар онцолж ярив.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд 1.3 их наяд орчим төгрөгийн ашигтай ажилласан байна. Мөн 2023 онд 3.2 их наядын ашигтай ажилласан учраас хувьцаа эзэмшигч иргэн бүрт ногдол ашиг хүртээх талаар хөндсөн. Ингэхдээ Засгийн газраас 1072 хувьцааг энгийн төрлийн хувьцаа гэж шийдээд эзэмшигч нь ногдол ашиг тогтмол хүртэж байхаар зохицуулсан юм.

Зөвхөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүмүүс 1072 хувьцаа эзэмших эрхтэй байсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монголын бүх иргэн 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болсон.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2023 онд 36 сая тонн нүүрс экспортод гаргасан бол 2024 онд 45 сая тонн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Тэрээр “Хэрэв энэ төлөвлөгөөгөө хангаж чадвал ирэх жил 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй 1 иргэнд очих ногдол ашиг нь 400-500 мянган төгрөгт хүрэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ga(66.181.185.190) 2024 оны 04 сарын 20

Tenegteh yumaa daldiig hardag lam uu

1  |  0
зочин(66.181.183.185) 2024 оны 04 сарын 18

2022, 2023 оны ноогдол ашиг зарим иргэдийн дансанд ороогүй байна, ямар учраас юм бол.

0  |  0
Туяа(59.153.112.219) 2024 оны 04 сарын 22

Спирт бал бурмын хувьцааг ерөнхийлөгч Элбэгдоржийн шийдвэр гээд хураагаад авсан тул хувьцаагүй бид яах болж бнаа??

2  |  0
Shar ohoi.(178.209.133.214) 2024 оны 04 сарын 20

Songuul dujuud ireheer MANiin udamshsan pashiz urvagchid arih ugaahaa boluio.Soliotoi orshorchidoo.Hutsaad bailgyi Mongoliig shulsan lalaruud tonson munguu ergyylj ug .

1  |  0
Зочин(59.153.113.150) 2024 оны 04 сарын 17

Таван толгойн кокосждог нүүрс та нараар шахуулалгүй байгалиасаа удаан цогшиж дулаан ялгаруулж угарийн хий үүсгэж унтах нойрон дунд алчихдаггүй юм шүү

0  |  0
Зочин(59.153.113.150) 2024 оны 04 сарын 17

Хортой утаатай шахмал түлшийг түлж уушиг эрхтнээ хордуулж хавдар тусаж угаартаж үхмээргүй байна Шахмал түлшээ хятадад зар Кокосждог нүүрсэн бид түлнэ ээ Таван толгойн ордоос олборлодог кокосждог нүүрсээ монголчууд бид түлье Бид баялагтаа эзэн болно шүү Та нар тэгэж\n дураараа дургихгүй шүү

0  |  0
Зоч(202.126.89.157) 2024 оны 04 сарын 20

Хэрвээ намайг сонговол гэж байгаа юм биздээ. Бүр цагаандаа гарч байнаа. Муу хар п..да...

1  |  0
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 20

Хувьцаагаар сонгуулийн шоу хийхээ болио хулгайчаа ард түмэн төөнөг биш

1  |  0
Top