TRIPLE X HIT MUSIC AWARDS 2 дахь жилдээ зохион байгуулагдана

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 17

Мартагдаад байсан хөгжмийн шагнал гардуулах ёслолыг сэргээн Монголын орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлох, шилдгүүдийг тодруулах TRIPLE X HIT MUSIC AWARDS шагнал гардуулах ёслол хоёр дахь жилдээ 4-р сарын 20-ны өдөр AIC STEPPE ARENA-д зохион байгуулагдах гэж байна.

Хөгжмийн наадмыг тэртээ 2004 онд “HIT Entertainment”-ийн үүсгэн байгуулагч Д.Давааням агсны санаачилгаар анх зохион байгуулагдаж байсан бол 20 жилийн дараа түүний хүү Д.Даваадорж болон Triple X хамтран шинэ хэв маяг, өвөрмөц уур амьсгалтайгаар зохион байгуулж буй юм.

Энэ жилийн хөгжмийн наадамд орчин үеийн хөгжмийн өнгө төрийг тодорхойлох уран бүтээлчид 14 төрлийн номинацид өрсөлдөж, шилдгээ тодруулна.

Дан шагнал гардуулах ёслол гэхээс гадна тэр бүр нэг дор цуглаад байдаггүй уран бүтээлчид нэгэн үдэш цуглаж шилдгүүдээ дэнслэн алдаршуулж баярлах баярын өдөр юм.

Шагнал гардуулах ёслолын тайзнаа Click click boom хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр нь тайзнаа гарахаас гадна өнөө цагийн шилдэг артистуудын хамтарсан үзүүлбэрүүд HIT awards-ын тайзыг чимэх юм.

Авардстай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг сошиал хуудсуудаар болон 89980000 дугаараас аваарай.

Тасалбарыг дараах холбоосоор орж захиалаарай
 

https://shoppy.mn/products/hitawards20240420-seats

https://www.steppearena.mn/events/hit-awards-2024/
 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top