Хүний амь нас хохироогоод хэргийн газраас зугтаасан этгээдийг СААТУУЛЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 09

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 20 цаг 14 минутад "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Урьдчилсан байдлаар тус аймгийн Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Улмаар шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.57.94.104) 2024 оны 04 сарын 09

хөдөөнийхөн байнга халамцуу машинаа барьчихсан явдаг , дарга цэрэг цагдаа , ах дүү хамаатан садан , нэг ангийнхан гээд бүгд бие биенээ танаидаг, арын хаалга жинхэнэ утгаараа хөдөө л цэцэглэж байна

0  |  0
Top