Хит Леджер: Миний кинонууд найман ямар хүн байсныг илтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Австралийн нэрт жүжигчин Хит Леджер 1979 оны дөрөвдүгээр сарын 4-нд төржээ. Тэрээр өнөөдөр 45 нас хүрэх байлаа.

Түүний тоглосон “Чамайг үзэн яддаг 10 шалтгаан” кино Хитийг алдаршуулсан. Харин “Эх оронч” кино түүнийг дэлхийн од болгож “Ах дүү Гримм”, “Тэнд би байхгүй” зэрэг кинонд гайхалтай дүрүүдийг бүтээжээ. “Харанхуйн баатар” киноны Жокерын дүр Хит Леджерийг домгуудын эгнээнд аваачив. Тэрээр Оскарын шагналыг нэхэн хүртсэн түүхэн дэх хоёр дахь уран бүтээлч болсон юм. 

Top