“Spice Girls” хамтлаг шуудангийн маркт мөнхөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 06

 

Их Британийн шуудангийн үйлчилгээний “Royal Mail” компани 1990-ээд онд дэлхийн поп ертөнцийг байлдан дагуулж байсан охидын “Spice Girls” хамтлагт зориулан шуудангийн цуврал марк гаргахаар болжээ. Энэ онд тус хамтлаг 30 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Цуврал нийт 15 маркаас бүрдэнэ. Маркт хамтлагийн гишүүдийг болон сэтгэл хоногшсон тоглолтуудынх нь хэсгийг мөнхлөх гэнэ. “Spice Girls” хамтлагийн 1996 онд “Wannabe” анхны сингл нь дэлхийд шуугиан тарьж байжээ. “Spice” нэртэй цомог нь поп хөгжмийн түүхэн дэх охидын хамтлагийн хамгийн олон хувиар борлогдсон цомгоор тодорч, тэдний “Girl Power” уриа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний бэлэг тэмдэг болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top