Аль Пачино 83 насандаа аав болов

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

 

Нэрт жүжигчин Аль Пачино 83 насандаа аав болжээ. Аль Пачино, Нур Альфаллах нар хүүтэй болсон тухай жүжигчний төлөөлөгч Стэн Розенфилд мэдээлжээ. Тэд хүүдээ Роман Пачино гэсэн нэр хайрласан байна.

Аль Пачино ийнхүү дөрвөн хүүхэдтэй болж байна. Хосуудын хувьд анхных нь хүүхэд. Хэзээ ч гэрлэж байгаагүй Аль Пачино жүжигчний урлагийн башү Жулиа Мариагаас 33 настай охинтой бол жүжигчин Беверли Д’Анжелогоос Антон Жеймс, Оливиа Роуз /22 настай/ ихэр хүүхдүүдтэй билээ.

29 настай Нур Альфаллах өмнө нь өөрөөсөө ахимаг насны алдартай эрчүүдтэй болзож байжээ. Тэрбээр 78 настай Мик Жаггер, 81 настай Клинт Иствудтэй болзож байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top