Хурандаа цолтнууд мэндэллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 16

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Хил хамгаалах байгууллагын нэр бүхий албан хаагчдад ахлах офицерын хурандаа цол хүртээлээ.

Тодруулбал, ХХЕГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Тунгалагдулам, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Г.Чинзориг, Зэвсэг химийн албаны дарга, дэд хурандаа Д.Бат, ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн дэд захирал, дэд хурандаа М.Баярсайхан, Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Ч.Батжаргал нарт хурандаа цол олголоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.107.51) 2024 оны 03 сарын 17

Jinhehe hurandaanuudad bayariin mend hurgie Mongolia Ulsiin hil amgalan baig

0  |  0
Top