Хилчид дөрвөн иргэний амь насыг аварлаа

2023 оны 11 сарын 23

Өчигдөр буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч цасан шуурга болсон тухайн цаг үед /18.00-19.00/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багийн иргэн н.Гантогоо, 1-р багийн иргэн н.Зулаа нар 3, 5 настай хоёр хүүгийн хамт өвлийн идшээ бэлтгэх зорилгоор сумын төвөөс 18 км зайд Чандмань-Овоо нэртэй газар Nissan Frontier маркийн машинтай явж байгаад цасанд сууж, түлш дууссан байжээ.

Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хошууч Ю.Баттулга, дэслэгч Б.Наранбат, ахлах ахлагч Т.Түшигтулга нарын бүрэлдэхүүнтэй хилд үүрэг гүйцэтгэж явсан бүлэг таарч амь насыг нь аварсан байна. Хилчид уг иргэдэд анхны тусламж үзүүлэн унаж явсан машиныг цаснаас гаргаж, түлшээр хангажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.88.146) 2023 оны 11 сарын 24

Цасан шуургатай гэж зарлаад байхад л хүмүүс хайхрахгүй яваад байх юмаа. Тэгээд бас нялх хүүхдүүдтэйгээ. Юу ч гэх вэ дэ.

2  |  0
Top