YouTube Music дууг компьютерт хуулах боломж олгож байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

 

“Google” компанийн YouTube Music хөгжмийн стриминг сервис суурин компьютерт автомат горимоор дуу татаж авах сонголттой болжээ. Одоогоор үүнийг зөвхөн цөөн тооны хэрэглэгч ашиглах боломжтой гэнэ.

YouTube Music цомог болон тусдаа хуудаст “Номын санд хадгалах” сонголт бий болсон бөгөөд үүнийг идэвхжүүлснээр дууг татаж авах боломжтой юм. Хадгалагдсан файлууд YouTube Music-ийн “Номын сан” дахь “Downloads”-т олдоно. Татаж авсан каталог нь хэрэглэгч YouTube Music сервист сард дор хаяж нэг удаа хандаж байгаа үед хадгалагдсан хэвээр байх аж. “Google” компани энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа тул энэхүү функц нь төлбөртэй эсвэл үнэгүй байх нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top