YouTube-н үйлчилгээний шинэчлэл хэрэглэгчдийг түгшээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

YouTube цахим хуудас руу орж бичлэг үздэг хүн бүр 12 дугаар сарын 10-нд нэвтрэх үйлчилгээний шинэчлэлийн анхааруулгаас түгшиж эхлээд байна. Америкийн хэрэглэгчид үүнд аль хэдийнээ “Adpocalypse” гэх нэр оноож амжжээ. Зар сурталчилгаа гэх үгийн эхний үеийг сүйрэл гэх утгатай үгийн сүүлийн үетэй холбосон энэ егөө нэр зар сурталчилгааны бодлоготой холбоотой аж.

Системийн шинэчлэлд дурдсанаар тус цахим хуудаст орж буй бүх дүрс бичлэг дээр реклам байршуулах бөгөөд хэрэв тухайн хэрэглэгч зар сурталчилгааг үзэхгүй байхын тулд төлбөр төлөх нөхцөлтэй юм. Түүнчлэн хамгийн их түгшээж байгаа зүйл нь YouTube сувгийн хэрэглэгчид арьс өнгөний үзэл гаргах, бусдыг доромжлох, садар самууныг сурталчилсан зэрэг дүрс бичлэг нийтэлсэн тохиолдолд урьдчилан сануулаад аккаунтыг нь устгадаг нөхцөл рүү шилжиж буй аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hereglegch (109.183.244.156) 2019 оны 11 сарын 13

you tubeg avsan busad ornuud reklam hiiz idseer udsan shuudee cech gehed reklamgui yuch harah bolomzgui iimd oorsoon hiisen zuilees yuch oldgui busdad ashig ogdon you tube.com iim arga hiihni zov

0  |  0
Top