ДОРНЫН ЗУРХАЙ: Гэрээ хэлцэл байгуулахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 26

Аргын тооллын 1 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 16,

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.28-17.41
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 1 сарын 26, Сугар гараг. Билгийн тооллын 16, Үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top