ДОРНЫН ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

Аргын тооллын 1 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 14

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал арвидна.
  • Наран ургах, шингэх: 08.30-17.38
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 1 сарын 24, Буд гараг. Билгийн тооллын 14, Өглөгт охин одтой, улаагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top