ДОРНЫН ЗУРХАЙ: Архи уух, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

Аргын тооллын 1 сарын 22, Сумьяа гараг. Билгийн тооллын 12

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ.
  • Наран ургах, шингэх: 08.32-17.35
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 1 сарын 22, Сумьяа гараг. Билгийн тооллын 12, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top