Приус автомашин хулгайлсан хоёр этгээдийг олж тогтоолоо

2024 оны 01 сарын 15

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гаднаас автомашин хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар Тоёота приус маркийн автомашиныг 35-43 насны, эрэгтэй Ё, О нар нь бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах,  телехяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг асаалттай, цонх зэргийг нээлттэй орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top