“Дорнод Экспресс” Турк улсаас галт тэрэгний аялал эхлүүлнэ

2024 оны 01 сарын 11

Турк улсын төвөөс зүүн тийш мартагдашгүй аялалыг санал болгодог дэлхийн хамгийн гайхамшигтай галт тэрэгний чиглэлүүдийн нэг болох “Дорнод Экспресс” шинэ улиралд зорчигчдод үйлчилж эхэллээ.

Туркт адал явдал эрэлхийлэгчдийн алдаж боломгүй боломж “Дорнод Экспресс” нь анхны аялалаа дуусгаад удаагүй байгаа билээ. 1310 км орчим зам туулах, Туркийн нийслэл Анкара хотоос Кырыккале, Кайсери, Сивас, Эрзинжан, Эрзурум хүртэл үргэлжилж, Карс хотод төгсөх аялал 6 цаг үргэлжлэх аж. Энэхүү аялал нь зорчигчдод Туркийн олон янзын газрыг ажиглаж, өвлийн улиралд зүүн бүсийн тосгодын амьдралтай танилцах боломжийг олгоно.

Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс 2019 онд аялал жуулчлалын салбарт дээрх маршрутыг нэмсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top